МИАТ компанийн онгоц Мальдив улсын нийслэл Мале хотын Олон улсын нисэх буудалд өчигдөр амжилттай газардлаа. МИАТ ТӨХК нь “Cruise tour” компанитай хамтран Улаанбаатар- Мале чиглэлийн аяллын захиалгат шууд нислэгийг амжилттай JU-1088 бүртгэлийн дугаартай Боинг 737-800 агаарын хөлгөөр хийснээр нислэгийн шинэ чиглэл нэмж байна.
Мальдив улс нь Шри Ланка, Энэтхэгээс баруун өмнө зүгт, Ази тивийн эх газраас 700 км зайд оршин, 26 шүрэн арлын гинж хойд зүгт Ихавандипполху арлаас өмнөд хэсэгт Адду арал хүртэл (Экватор давж) үргэлжилдэг. Ойролцоогоор 298 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэрийг багтаасан, 557 426 орчим оршин суугчтай, газар нутгийн хэмжээгээрээ Азийн хамгийн жижиг улс. Азидаа хүн амын сийрэгжилтээрээ 2-рт бичигддэг. Мөн далайн түвшнээс дээш 1.5 метр өндөр, байгалийн хамгийн өндөр цэг нь ердөө 5.1 метр тул дэлхийн хамгийн нам дор улс юм.
Мальдив улсын аялал жуулчлал нь ДНБ-ий 28, валютын орлогын 60 гаруй хувийг бүрдүүлдэг бөгөөд жуулчны анхны баазуудыг 1972 онд нээж байжээ.