Тайландын арал Пукет олон улсын нисэх онгоцны буудалд Монголын МИАТ ТӨХК-ийн онгоц анх удаа амжилттай газаржээ. Өчигдөр өдрийн 13:30 цагт Пукет олон улсын нисэх онгоцны буудалд Монголын 159 зорчигчийг хорио цээрийн дэглэмгүй нэвтрүүлсэн талаар Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдээллээ.
Ташрамд дурдахад, Тайланд улсын засгийн газар энэ сарын 1-нээс эхлэн цар тахлын эрсдэл багатай, вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдсан 63 орны иргэдийг хилээрээ чөлөөтэй нэвтрүүлэхээр болсон. Тухайн орнуудын дотор Монгол Улс багтсан юм.
Эх сурвалж: ИНЕГ