ХӨСҮТ болон Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй хамтран Замын-үүд-Сайншанд чиглэлийн дагуу төмөр замын өртөөний ажилчид болон өртөөний дагуу амьдардаг оршин суугчдыг дархлаажуулах 10 хоногийн хугацаатай галт тэрэг аялж байна. Дархлаа сэргээх нэмэлт тунгаар 18-аас дээш насны иргэдийг "Пфайзер БиоНТЕх" үйлдвэрийн “Комирнэти”, Синофарм/ВВIВP үйлдвэрийн “CorV” вакцинаас сонголт хийлгэн дархлаажуулах юм.
Дархлаажуулалтын багт ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетын их эмч В.Янжиндолгор эмч мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллаж байгаа аж. Мөн дархлаажуулалтын багт ажиллах эмч, сувилагч нарт мэдлэг сэргээх давтан сургалт явуулжээ.