Казахстаны генетикчид өчигдөр гэнэт ухаан орсон мэт Төв Азийн уугуул хүмүүс С3 гентэй учир covid19 тахалд өртөхгүй байгаа юм гэж мэдэгдээд эхэлсэн. Ингэхдээ Монголчуудын талаар юу ч хэлэлгүй орхигдуулжээ.
Чингисийн ген гэгддэг С3-ыг Казахстан улс өмчирхөж харамлахдаа адил генетиктэй Монголчуудыг дорно зүгээс нүүж ирсэн Манж-Хятадын удам гэж доромжилдог байснаа энэ удаад тэвчиж амаа жимийжээ.
Учир нь Хятадад гарч, дэлхийгээр нэг тархсан генетикийн супер вирус сovid-19 тахал Монголчуудад тусахгүй байгаа нь тодорхой болсон учир тэд ичихдээ ингэсэн бололтой.
С3 ген гэж юу юм бэ гэдгийг тайлбарлая.
2004 онд Британийн генетикч Крис Тэйлор Смит "У" -хромсомын (эцгийн) ДНХ судалгаа хийж байгаад шинэ ген илрүүлсэн байдаг.Тэрээр Арабчуудын ДНХ-г судалж байтал тэдний дунд царай төрх эрс ондоо Хазара гэх үндэстэн байгааг ажиглаж гайхаж цөхрөхдөө тэдэнд Арабуудад байдаггүй ген байгааг нээж Англи цагаан толгойн C үсгээр кодложээ.
Ингээд генетикч эрдэмтэд Төв болон Дорнод Азийн хүмүүсийг судлахад,Төв Азийн нүүдэлчид болох Монгол (Монгол Улс болон өмнөд, хойд Монголчууд),
Түрэг үндэст Казах, Киргизүүд,
Түнгүс үндэст Сибирийн олон ястнууд Зүүн хойд Азийн үндэстнүүд нь ойр орших Хятад, Солонгос, Японоос тэс ондоо гарал үүсэлтэй болохыг хөдөлбөргүй тогтоосон.
Энэ үеэс Казахстанд С3 генийн судалгаа өрнөж,энэ хирээр Исламын заналт дайсан Чингис хаан тэдний гэгээн эцгээр тодорч, Чингис хааны түүхтэй холбоотой бүхнийг хахуулдан авч, шинээр зохиож, бусдаар хүлээн зөвшөөрүүлэх нөр их ажлыг эхлүүлсэн. (Алтан орд улсын 750 жилийн ойг тэмдэглэж байгаа нь шинжлэх ухааны үүднээс ичгүүргүй үйлдэл.)
Гэтэл Казахстаны хөрш орших Монголчууд Чингисийн С3 генийг агуулж,Чингисийн төрсөн нутагт амьдарсаар байгаа нь тэдний атаархал, зэвүүцлийг төрүүлжээ. Ингээд Назарбаевын Казах эрдэмтэд бусад орны генетикчдыг хахуулдан авч Монголчуудыг Манж-Хятадын зулбасга гэдгийг нотлохоор маш олон генетик бүтээл туурвин дэлхий даяар цацсан. Гэвч дүлий дүмбэ Монголчууд биш генетикийн шинжлэх ухаан тэднийг няцаасан юм.
Энд С3 ген Чингис хааны ген мөн үү гэсэн асуулт тавигдана. Тэгвэл Чингис хаан С3 гентэй байсан нь маргашгүй үнэн, түүний удмыхны (Өвөр Монгол дахь алтан ургийхны) генетик шинжилгээнээс хөдөлбөргүй нотлогдсон.
Харин Чингис хаан С3 генийг бий болгоогүй, С3 ген Чингис хаанаас 60 мянган жилийн өмнө бий болсон байсан.
Хүн төрөлхтөн анх А генээс үүсч, А нь В генд шилжиж, В нь цааш СТ болж салбарлаад, СТ нь С,F,D,E гаплогруппуудэд хуваагдсан. Өөрөөр хэлбэл Монгол Хятад хоёр 60 мянган жилийн өмнө СТ генээс салж холдсон танихгүй хүмүүс гэсэн үг.
Дэлхийн хүн амын 90% F гаплогруппыг тээдэг. Тэд covid19-өөр өвчилж буй.
Гол асуудалдаа оръё. Монгол Казахстан хоёр нэг үндэстэн үү эсвэл хоёулаа Чингисийн удам уу?
Генетикийн шинжлэх ухаанаар Монгол, Казахстан хоёр адилхан С3 ДНХ гаплогрупп давамгайлсан үндэстэн. Монголын хүн амын 70%, Казахстаны хүн амын 45% С3 гентэй. Энэ үзүүлэлтээс харахад хоёул ах дүү эсвэл Чингисийн удам мэт.
Гэхдээ дан ганц генээр үндэстэн эсвэл удам гарлыг тодорхойлох учир дутагдалтай. Үндэстэн гэдэг нь ген, хэл, соёлын нэгдлийг хэлдэг.
Тэгвэл Казахууд С3 гентэй болохоос Монгол болон Чингис хаантай ямар ч холбоогүй Түрэг гаралт аймаг юм. Тэдний цусан төрөл гэгдэх Баян өлгийн Казахууд ч Казахстантай нэг үндэстэн биш.
Учир нь Монголын Казахуудын Кэрээт, Найман овгуудын ДНХ ген R1a болон R16 (Уйгур болон Араб, баруун Европын өмнөд хэсгээр тархсан) байдаг бол Казахстаны Хэрэйд, Найман, Жалайр, Хатагин овог аймгууд С3 гентэй. Нарийвчилж хэлбэл тэд хоорондоо хэл, соёлын ижилсэл болохоос нэг үндэстэн биш.
Мөн Монгол, Казахстан хоёр генетикийн ижилсэл болохоос үндэстэн, соёлын хамаарал байхгүй. Казахстаны Монгол нэртэй овог аймгууд аль хэдийнэ Түрэгүүдэд ууссан алга болсон зээлдмэл нэрс.
Казахстанчууд үүнийг мэдэхийн дээдээр мэддэг учраас Чингис хааныг булааж аваад Пан Туркизм руу зугтахыг оролддог. Харин Монголын Казахууд Казахстанд ад үзэгддэг ч хэл, соёл нэгт Казахстан руугаа хайр зарлан тэмүүлдэг.
Үүнчлэн Монголчууд бүгд С3 ген тээдэггүй, 70% нь С3 ДНХ генетиктэй, үлдсэн 30% хужаа нар буюу Зүүн өмнөд Азийн нь N,O генетиктэй.
Энэ бол гарал үүслийн судалгаа болохоос ялгаварлал биш. Генетикийн шинжлэх ухаан расизмын дэвсгэр биш учраас гарал үүслээр нь ялган доромжлох шалтгаан болдоггүй.
Гэвч хүн төрөлхтөн гарал үүслээ мэдэх гэж удам зүйн шинжлэх ухааныг шимтэн судалсаар. Даяаршлын туйлшралд генетикийн шинжлэх ухаан цохилт өгч чадсан.
Үндэстэн өөрийн удам, хэл, соёлоо хадгалах ямар хэрэгтэйг, бусдын соёлоос хамааралгүй өөрийнхөөрөө оршин тогтнох ямар учиртайг генетикийн шинжлэх ухаан ойлгуулсаар байна.
Х.Батжаргал