Францад коронавирусний тав дахь давлагаа эрчимтэй эхэлж байна

оруулсан Алсын Хараа

/TASS/. Францын эрх баригчид коронавирусний халдварын тохиолдол эрс нэмэгдэж, халдварын тав дахь давалгаа эхэлснийг хүлээн зөвшөөрч байгааг тус улсын Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Габриэль Атталь ням гарагт "Европа 1" радиогоор мэдэгджээ.

"Одоо манайд тав дахь давлагаа эхлээд байна. Энэ давлагаа эрчимтэй эхэлж байна. Долоо хоногт халдварын тохиолдлууд 80 хувиар нэмэгдэж, өдөрт 17 мянган тохиолдол бүртгэгдэж байна" гэж Атталь мэдэгдсэн байна.

"Бидний санааг зовоож буй зүйлүүд байгаа ч итгэл найдварыг төрүүлж байгаа зүйлүүд ч бас байна" гэж Атталь хэлжээ. Франц улс хөрш орнуудаасаа “харьцангуй эрт” нэмэлт тунг хийж эхэлсэн бөгөөд хүн амын хангалттай их хувь нь коронавирусний вакцинд хамрагдсан болохыг тэрбээр онцолсон байна. Үүний зэрэгцээ тэрбээр Австри улсын жишгээр өөрийгөө тусгаарлах хоёр дахь дэглэмийг нэвтрүүлэх эсэх, вакцин хийлгээгүй хүмүүст ямар нэгэн хязгаарлалт тавих эсэх талаар тодорхой хариулт өгөөгүй байна.

Францын эрх баригчдын хамгийн сүүлийн мэдээллээр, өнгөрсөн хоногт тус улсад коронавирусний халдварын 22600 шинэ тохиолдол илэрч, нийт тохиолдол 7.4 сая болсон байна. Цар тахал дэгдсэнээс хойш халдварын улмаас 118 мянган хүн нас баржээ. Тус улсад 51 сая гаруй хүн коронавирусний вакцинд хамрагдсанаас 50 сая нь хоёр бүрэн тунд хамрагдсан бол 5.3 сая нь нэмэлт тунг тариулжээ.

Сэтгэгдэл бичих