Коронавируст халдварын 287 тохиолдол батлагдлаа

оруулсан Алсын Хараа

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 287 иргэн коронавирусээр халдварласан нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд  197 нь Улаанбаатар хотод, 90 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас хамгийн олон буюу 16 тохиолдол Дархан аймагт батлагдсан байна.

Ингэснээр манай улсад бүртгэгдсэн “КОВИД-19” халдварын нийт тохиолдол 378 862 болж байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 8 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас нийтдээ 1 875 хүн амиа алдаад байна.

Одоогоор коронавируст халдвараар улсын хэмжээнд 8 365 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 16 663 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.

Сэтгэгдэл бичих