“Alibaba Group” -ын хувьцаа унажээ

оруулсан Алсын Хараа

/СЯНГАН/. /TASS/. Улирлын тайлангаа нийтэлсний дараа Хятадын онлайн худалдааны хамгийн том компани болох “Alibaba Group” -ын хувьцаа Хонконгийн хөрөнгийн бирж дээр унасан байна. Баасан гаргийн арилжаа эхэлсний дараа “Alibaba”-гийн хувьцаа 10.13 хувиар буурч, 140.2 хонконг доллар /18 ам.доллар/ болжээ.

Хөрөнгө оруулагчид пүрэв гарагт нийтэлсэн компанийн тайлан хүлээгдэж байснаас муу гарсанд сэтгэл дундуур байна. “Alibaba” компанийн гуравдугаар улирлын орлого 29 хувиар өсөж, 200.69 тэрбум юань (31.44 тэрбум ам.доллар) болсон бол үйл ажиллагааны ашиг жилийн дунджаас 10 хувиар нэмэгдэж, 15.006 тэрбум юаньд (2.329 тэрбум ам.доллар) хүрчээ. Гэсэн хэдий ч эдгээр нь шинжээчдийн таамаглаж байснаас бага байгаа юм.

Компанийн орлого сүүлийн зургаан жилд хамгийн бага хэмжээгээр өссөн байна. “Alibaba” мөн энэ жилийн орлогын талаарх урьдчилсан таамаглалаа бууруулжээ.

Сэтгэгдэл бичих