Дархлаажуулалтын явуулын цэг МУИС-д ажиллаж байна

оруулсан Алсын Хараа

“КОВИД-19”-ийн эсрэг дархлаажуулалтын явуулын цэг МУИС-ийн Төв номын сангийн Лекцийн танхимд энэ сарын 18, 19-нд 9:00-20:00 цагт ажиллаж байна.

Иймд нийт багш, ажилтан, оюутнуудыг вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Вакцины дархлаа сэргээх нэмэлт тун буюу III тундаа хамрагдсан оюутнуудыг “Өргөө” кино театрт кино үзэх тасалбараар урамшуулах юм.

Дархлаа сэргээх нэмэлт тун буюу III тунд хамрагдахдаа вакцины хоёр тунд хамрагдсанаас гурван сарын дараа хамрагдах боломжтой. Хэрэв хоёр тунд хамрагдаад “КОВИД-19” халдвараар өвчилсөн бол эдгэснээс 21 хоногийн дараа III тундаа хамрагдахыг МУИС-ийн захиргаа, Нийслэлийн эрүүл мэндийн газар санууллаа.

Сэтгэгдэл бичих