Хятад улс төрийн үйлчилгээг цахимжуулах төлөвлөгөө баталжээ

оруулсан Алсын Хараа

/ECNS/. БНХАУ-ын Төрийн зөвлөл 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөний хүрээнд /2021-2025/ орон даяар төрийн үйлчилгээг цахимжуулах төлөвлөгөөг лхагва гарагт хянан баталжээ.

Хятад улс төрийн үйлчилгээг сайжруулахын тулд цахим засаг захиргааны бүтээн байгуулалтыг түргэтгэнэ гэж Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны даргалан явуулсан хурлын дараа мэдэгдсэн байна.

Үүний хүрээнд бүс нутаг, агентлаг хоорондын мэдээллийн солилцоог сайжруулахын тулд үндэсний цахим засаг захиргааны сүлжээг бий болгож, цахим үйлчилгээнд олон салбарыг хамруулж, хүртээмжтэй байлгах нөхцөлийг хангах ажээ.

Мөн зах зээлийн зохицуулалтыг цахим болгоход түлхэц үзүүлэх, яаралтай нөхцөл үүссэн тохиолдолд цахим технологийн хэрэглээг нэмэгдүүлэх хэрэгтэй талаар хэлэлцсэн байна.

Ногоон хөгжлийн тухайд, нүүрсний цэвэр, үр ашигтай хэрэглээг дэмжихэд 200 тэрбум юанийн /31.3 тэрбум ам.доллар/ квоттой дахин санхүүжүүлэх зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл бичих