/RIA Novosti/. ОХУ-д коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс амьсгалын замын цочмог вируст халдварын шинж тэмдэг илэрсэн бүх өвчтөнийг шинжилгээнд хамруулахаар болжээ.
Энэ тухай Роспотребнадзор буюу Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, хүний сайн сайхан байдлыг хангах газрын дарга Анна Попова лхагва гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй генетикийн технологийн хөгжлийн асуудлаар хийсэн уулзалтын үеэр мэдэгдсэн байна. Энэ ажлыг хөнгөвчлөхийн тулд ирэх гурван сард хангалттай тооны түргэвчилсэн оношлуурыг бүс нутгууд руу илгээнэ гэж Попова нэмж хэлэв.
Тэрбээр мөн тус улсад коронавирус илрүүлэх шинжилгээнд хамрагдах хүмүүсийн тоо 1.5 дахин нэмэгдсэнийг мэдээлжээ.
ОХУ-ын коронавирустэй тэмцэх шуурхай штабаас мэдээлснээр, тус улсад 9 182 538 хүн халдвар авч, 7 882 836 хүн эдгэрсэн бол 259 084 хүн нас барсан байна.