Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч дөрөвдүгээр сарын 8-ны 18:00 цагийн орчимд харуулын даргаа буудаж хөнөөгөөд зугтсан хэрэг гарсан. Тэгвэл тус хэргийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж шийдвэрээ гаргажээ.
Говь-Алтай аймаг дахь шүүхээс шүүгдэгч Т.М-д оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, даргыгаа буудсан шүүгдэгч О.Х-д 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тус, тус шийдвэрлэсэн байна.