Өнгөрсөн хоногт 873 хүнээс коронавирус илэрч, 10 хүн энджээ

оруулсан Алсын Хараа

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 873 иргэн коронавирусээр халдварласан нь PCR шинжилгээгээр батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 549 нь Улаанбаатар хотод, 324 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас хамгийн олон буюу 45 тохиолдол Сэлэнгэ аймагт батлагдсан байна.

Ингэснээр манай улсад бүртгэгдсэн “КОВИД-19” халдварын тохиолдлын тоо 376 158 болж байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 10 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас нийтдээ 1  836 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд  9 569 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 21 416 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.

Сэтгэгдэл бичих