Улсын хэмжээнд энэ сарын 16-ны өдрийн байдлаар дархлаа сэргээх гуравдугаар тунд 513 816 хүн хамрагдсан бол тэдгээрийн 6 334 жирэмсэн эмэгтэй, 7 034 хөхүүл эмэгтэй байна.
Гуравдугаар тунгийн хамрагдалтад Сүхбаатар аймаг 30 хувь, Завхан аймаг 34 хувь, Сэлэнгэ аймаг 34 хувьтай хамрагдаж идэвхтэй байгаа бол хамгийн бага хамрагдалттай аймгуудад Баян-Өлгий /9 хувь/, Ховд, Дундговь /16 хувь/, Увс /17 хувь/ орж байна.
Иймээс иргэд, аж ахуй нэгжүүдийг вакциндаа идэвхтэй хамрагдаж “КОВИД-19” халдвараас урьдчилан сэргийлэхийг ХӨСҮТ-өөс уриаллаа.
Мөн 70 ба түүнээс дээш ажилтантай байгууллагуудад захиалгын дагуу явуулын дархлаажуулалтын багууд вакциныг албан байгууллага дээр нь хийж байна. Аж ахуй нэгжүүд Нийслэлийн эрүүл мэндийн газрын 96652404, 88094611 утсаар захиалга өгөх боломжтой.