Монголд цагаан будааны тариалалт анх удаа амжилттай болж, арван тонныг хураан авлаа.
Баянхонгор аймгийн “Жимекс” компани хоёр га газар тутарга тариалж, ийнхүү анхны ургацаа хураан авсныг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан сэтгүүлчдэд баяртайгаар дуулгав.
Тэрбээр, “Арван жил оролдлого хийсний үр дүнд хурааж авсан ургацын хэмжээ багахан сонсогдож болно. Гэхдээ төслийн давуу тал нь монголд цагаан будаа тариалах нөхцөл, боломж байгаагаас гадна уйгагүй оролдлогын дүнд тариалах технологийг гаршуулж, өөрсдийн болгож чадсанд байгаа юм. Цаашид цагаан будааны тариалалтыг нэмэгдүүлэх, энэ чиглэлийн тариалалт бий болгох боломж бүрдүүлсэн сайхан жил байлаа” хэмээсэн юм.
Хувийн аж ахуйн нэгж ийнхүү үр дүнтэй төсөл хэрэгжүүлж хураан авсан цагаан будааг “Хөсөг” нэрээр хэрэглэгчдийн гарч хүрэх аж.
Түүнчлэн, Өвөрхангай, Сэлэнгэ аймагт ч цагаан будаа туршилтаар тариалж байгаа аж.