Иргэд жолооны үнэмлэхээ мартсан, хаяж гээгдүүлсэн тохиолдолд “E-Mongolia” системд орж жолооны үнэмлэхээ шалгуулж замын хөдөлгөөнд оролцох боломжтой болсон. Тодруулбал, хиймэл оюун ухаан суурьтай, иргэнд зориулсан платформ буюу "E-Mongoliа" шинэчилсэн хувилбар ашиглалтад орсноор уг системд бүртгүүлж, нэвтэрсэн хүн бүрийн иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхийн мэдээлэл нь цахим хэлбэрээр байршаад байна.
Ингэснээр иргэд, тээврийн хэрэгсэл эзэмшигч нар ямар нэгэн тохиолдлоор жолооны үнэмлэхээ мартсан эсвэл хаяж үрэгдүүлсэн бол "E-Mongolia" аппликейшнээс цахим жолооны үнэмлэхээ цагдаагийн алба хаагчид үзүүлэн замын хөдөлгөөнд оролцоно гэж тус төслөөс мэдээлж байна.