"КОВИД-19" халдварын 491 тохиолдол илэрчээ

оруулсан Алсын Хараа

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 491  иргэн коронавирусээр халдварласан нь PCR шинжилгээгээр батлагдсан байна.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 352 нь Улаанбаатар хотод,  139 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 насны 10 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар “Ковид-19” халдварын улмаас нийтдээ 1815 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд  10 083 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 23 мянга 145 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.

Сэтгэгдэл бичих