Японы мэргэжлийн сумо бөхийн 11 дүгээр сарын буюу энэ оны сүүлийн тэмцээн Кюүшү башё өнөөдөр Фүкүока Кокүсаи төвд эхэлж байгаа бөгөөд Монголын 6 сумоч Макүүчи зиндаанд барилдаж байна.
Энэ башёд Японоос озэки Шодай, Такакэйшо болон Сэкивакэ Митакэүми, Мэисэй нарын цолтой сумочид барилдана.
Аварга цолтой ганцаараа хүч үзэж байгаа 73 дахь их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Кюүшү башёгийн эхний өдөр Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэнтэй оноолт таарсан байна.
Энэ өдөр Комүсүби Ичиножёо А.Ичинноров, Окиноүми /М-3/-тэй, Хошёорюү С.Бямбасүрэн /М-5/, Шиманоүми /М-6/-тэй, Тамаваши Б.Мөнх-Оргил /М-6/, Ура /М-7/-тай, Чиёошома Г.Мөнхсайхан /М-7/, Котоеко /М-8/-той тус тус барилдана.
Кюүшюү башёгийн бусад зиндаанд хүчээ сорих монгол сумочдыг танилцуулж байна.
Жүрёо зиндаа: Дайшохо Ч.Шижирбаяр, Кёокүшүхо Т.Эрдэнэбаатар, Азүмарюү С.Тодбилэг, Миторюү Б.Төрболд
Макүшита зиндаа: Хокүтэнкай Г.Сүхбат, Сакигакэ Я.Баттүшиг, Тамашохо Э.Энхманлай, Ёшояама Б.Анхбаяр, Дэванорюү Т.Тэмүүлэн, Саданохикари Д.Наранцогт
Жонидан зиндаа: Араүма Б.Төртогтох, Хокүтомарү Н.Чинзориг