ХНХЯ-наас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн энэ оны 11 дүгээр сарын олголтын хуваарийг гаргажээ. Үүгээр:
- 11 дүгээр сарын 15-25-нд нийгмийн халамжийн тэтгэвэр,
- 11 дүгээр сарын 15-нд онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж,
- 11 дүгээр сарын 25-нд “Насны хишиг”, Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж,
- 11 дүгээр сарын 18-нд эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж, Хүүхдийн мөнгөн тэтгэмж,
- 11 дүгээр сарын 15-нд алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж,
- 11 дүгээр сарын 15-25-нд асаргааны тэтгэмж,
- 11 дүгээр сарын 15-25-нд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох хөнгөлөлт, тусламж,
- 11 дүгээр сарын 25-нд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг тус тус үзүүлэх нь.