/TASS/. Японы “Subaru” компани пүрэв гарагт онлайн танилцуулга хийх үеэрээ “Toyota” корпорацтай хамтран бүтээсэн анхны цахилгаан хөдөлгүүрт кроссовер буюу жижиг оврын жийп “Solterra”-г танилцууллаа.
Уг автомашин нь энэ оны эхээр танилцуулсан “Toyota bZ4X” кроссоверын “ихэр” юм. Эдгээр автомашинуудыг сүүлийн хэдэн жилийн турш хөгжүүлж ирсэн нэг загварт суурилан бүтээсэн байна.
“Subaru”-гийн шинэ автомашин нь дөрвөн дугуйгаар хөтлөх шинэ системээр тоноглогджээ. Нэг цэнэглэлтээр ийм машин 460 орчим км замыг туулах чадвартай байна. Харин урд дугуйгаар хөтөлдөг “Toyota bZ4X” загварын хувьд энэ үзүүлэлт 530 км хүртэл байх аж.
“Solterra”-г дэлхийн зах зээлд 2022 оны дунд үеэс гаргах юм. “Subaru” компани шинэ кроссоверынхоо үнийг хараахан зарлаагүй байна. Шинэ автомашиныг 11 дүгээр сард Лос-Анжелесийн автомашины үзэсгэлэнгийн үеэр танилцуулна.
“Toyota”, “Subaru” компаниуд цахилгаан автомашины үйлдвэрлэлд хамтран ажиллах эхэлснээ 2019 онд мэдэгдсэн билээ.