Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн Тэнгис” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 310 км, сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ “Шишгэд” голын мөс цөмөрч 1 автомашин живсэн тухай дуудлагыг 11.09-ний өдрийн 23:26 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд 11.10-ны өдрийн 13:55 цагаас эхлэн “УАЗ Пургон 37419” загварын автомашинаар зорчиж явсан иргэн Б /58 настай, эрэгтэй/, Б /39 настай, эмэгтэй/ нарыг “Шишгэд” голын уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.
Улмаар тухайн өдрийн 14:50 цагт голын эргээс 45 м зайд, 5 метрийн гүнээс Б /39 настай, эмэгтэй/-гийн цогцсыг олж гаргажээ. “Шишгэд” голын усанд 3 метрийн зайтай, 6 метрийн гүн 15 цооног гарган, 21 удаа шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. 11.11-ний өдрийн 09:00 цагт дахин эхлүүлсэн байна.