Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори гал гарч байна гэсэн дуудлагыг 11.10-ны өдрийн 10:35 цагт хүлээн авчээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 10:44 цагт очиход Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн 6х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байжээ.
Аюулгүйн 3 дугаар зэргийн лабораторийн 2 дугаар давхарт анхан шатны шүүлтүүрийн цахилгааны хөдөлгүүр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан байна.
Түүнчлэн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Хорго” хотхоны гадна хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 11.10-ны өдрийн 23:09 цагт хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 23:15 цагт очиход хогийн цэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан байна.
Эх сурвалж: Товч.мн