Төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш 5.23 төгрөгөөр чангарав

оруулсан Алсын Хараа

Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш энэ оны есдүгээр сард 2848.94 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 5.23 төгрөгөөр чангарав.

Төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш энэ оны есдүгээр сард 441.19 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 22.19 төгрөгөөр, өмнөх сарынхаас 1.28 төгрөгөөр суларсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Мөн, төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш мөн сард 39.09 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.49 төгрөгөөр, өмнөх сарынхаас 0.37 төгрөгөөр суларсан байна.

Сэтгэгдэл бичих