Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт орон сууцны үнэ энэ оны гуравдугаар улиралд 2010 оны эцсийнхээс 81.7, өмнөх оны мөн үеийнхээс 1.3, өмнөх улирлынхаас 1.4 хувиар нэмэгджээ.
Тодруулбал, орон сууцны үнэ гуравдугаар улиралд өмнөх оны мөн үеийнхээс Баянгол дүүрэгт 2.5, Хан-Уул дүүрэгт 2.2, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт 1.8, Баянзүрх дүүрэгт 0.7 хувиар нэмэгдэв. Харин Сонгинохайрхан дүүрэгт 1.1 хувиар багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Түүнчлэн орон сууцны үнэ гуравдугаар улиралд өмнөх улирлынхаас Баянгол дүүрэгт 1.9, Хан-Уул дүүрэгт 1.6, Сонгинохайрхан дүүрэгт 1.4, Баянзүрх дүүрэгт 1.3, Чингэлтэй дүүрэгт 1.2, Сүхбаатар дүүрэгт 0.9 хувиар нэмэгдлээ. Орон сууцны үнийн индекс өмнөх улирлынхаас 1.4 хувиар нэмэгдэхэд 2001 оноос хойш ашиглалтад орсон шинэ орон сууцны үнэ Хан-Уул дүүрэгт 3.8, Баянгол дүүрэгт 2.9 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Орон сууцны үнийн индекс өмнөх оны мөн үеийнхээс 1.3 хувиар нэмэгдэхэд 2001 оноос хойш ашиглалтад орсон шинэ орон сууцны үнэ Баянгол дүүрэгт 6.1, Хан-Уул дүүрэгт 5.3, Чингэлтэй дүүрэгт 4.7 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.