Сарны хөрсний дээжийн мэдээллийг цахимаар танилцуулна

оруулсан Алсын Хараа

/Xinhua/. БНХАУ “Chang'e-5” аппаратаар Сарнаас авчирсан хөрсний дээжийн гурав дахь хэсгийн талаарх мэдээллийг цахимаар танилцуулж буйгаа мэдэгджээ.

Тодруулбал, олон нийт Хятадын Сар судлал, сансрын хөтөлбөрийн төвийн “www.clep.org.cn” цахим хуудсаар дамжуулан мэдээлэл авах хүсэлт гаргаснаар Сарны дээжийн мэдээлэлтэй танилцах боломжтой байна.

Сарны гадаргуугаас чулуулаг, хөрсний 1731 грамм дээж цуглуулсан “Chang'e-5” дэлхийд 2020 оны 12 дугаар сарын 17-нд эргэн ирсэн юм.

БНХАУ Сарны дээжийн 17 грамм хэмжээтэй эхний хэсгийг долоодугаар сард 13 судалгааны хүрээлэнд, 17.9 грамм жинтэй хоёр дахь хэсгийг 10 дугаар сарын сүүлээр 17 хүрээлэнд хүлээлгэн өгчээ.

Сэтгэгдэл бичих