АХУЙН ХҮРЭЭНИЙ АРХИДАЛТ НЭМЭГДЭЖ БАЙНА

оруулсан Алсын Хараа

Хорио цээрийн дэглэм тогтоож баар цэнгээний газруудын үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан ахуйн хүрээний архидал нэмэгдэх болжээ.

Энэ талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, "Архи согтууруулах ундааны зүйл худалдан борлуулж буй аж ахуй нэгжүүд хариуцлагатай ажиллах хэрэгтэй байна. Борлуулалтын үйл ажиллагааг хязгаарланж, ажиллах цагийн хуваарийг багасгангуут гар дээрээс согтууруулах ундааны зүйл худалдаалах зөрчлүүд гардаг. Тиймээс цаг хэтрүүлэн ажиллаж буй аж ахуй нэгжүүдэд хатуу хариуцлага тооцно.

Ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн энэ онцгой нөхцөлд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн хамгийн ноцтой халдвар тээгч болох тул иргэд олон нийт анхаарах хэрэгтэй" гэлээ.

Сэтгэгдэл бичих