Эрээн хотоос сард 60 вагон ачаа татан авахаар төлөвлөж байна

оруулсан Алсын Хараа

БНХАУ-ын Эрээн хотод гацсан ачаа барааг Монгол руу тээвэрлэх ажил эхэлснийг ХХААХҮЯ-наас мэдээлэв.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайдын Захирамжаар бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн асуудлыг судалж, шаардлагатай ажлыг хэрэгжүүлэх Ажлын багийг ХХААХҮ-ийн сайдаар ахлуулан байгуулсан. Уг ажлын баг Эрээнд гацаад байсан ачаа тээврийг үе шаттай Улаанбаатар руу тээвэрлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн шөнө 14 аж ахуйн нэгжийн 7 вагон ачаа "Барс", "Нарантуул" захад буулгажээ.  Ажлын баг нэг сард 60 вагон ачаа татан авахаар төлөвлөж байна. Ингэснээр хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалсан хомсдол, инфляц буурах боломжтой хэмээн үзэж буй юм.

Сэтгэгдэл бичих