/Bloomberg/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын цахим дээд хэмжээний уулзалтыг ирэх долоо хоногт хийхээр төлөвлөж байна гэж уг мэдээлэлд ойр эх сурвалжууд мэдээлжээ.
Дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч хоёр орон Тайванийн асуудлаар маргаантай байгаагаас гадна Вашингтоны засаг захиргаа Бээжингийн цөмийн зэвсгийн чадавх нэмэгдэж буйд түгшиж байгаа хэдий ч сүүлийн саруудад хоёр талын алгуурхнаар сайжраад буй үед энэхүү уулзалт болох гэж байна.
Нэрээ нууцалсан эх сурвалжуудын мэдээлснээр, дээд хэмжээний уулзалтыг хэзээ зохион байгуулах талаарх хэлэлцээ үргэлжилж байгаа ажээ. Түүнчлэн уулзалтын үеэр Чэнду хот дахь АНУ-ын Консулын газар, Хьюстон хот дахь БНХАУ-ын Консулын газрын үйл ажиллагааг сэргээх эсэх тухай хэлэлцэхгүй гэдгийг мэдээлжээ.
Энэ талаар Цагаан ордон, Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгчдөөс тодруулга хүсэхэд одоогоор байдлаар ямар нэгэн хариулт өгөөгүй байна.