ӨНӨӨДРӨӨС ИНЕГ ТУСГАЙ ГОРИМООР АЖИЛЛАНА

оруулсан Алсын Хараа

Шинэ короновирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аж ахуйн нэгжүүд өндөржүүлэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор Иргэний нисэхийн ерөнхий газар өнөөдрөөс энэ сарын 31-нийг хүртэл зарим ажилтнаа ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллахаар болжээ. Ингэснээр Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа алба, салбар нэгжүүдэд ажиллаж буй жирэмсэн болон 0-12 хүртэл насны хүүхэдтэй эмэгтэй ажилтан, 50-аас дээш настай эмэгтэй болон 55-аас дээш насны эрэгтэй ажилтнуудаа ажлын тусгай горимд шилжүүлж байгаа аж. Тодруулбал, өдрийн найман цагаар ажилладаг жирэмсэн болон 0-12 хүртэлх насны хүүхэдтэй эмэгтэй ажилтнууд зайнаас ажиллах, 50-аас дээш насны эмэгтэй, 55-аас дээш насны эрэгтэй ажилтнууд, мөн суурь өвчтэй, эмнэлгийн хяналтад байдаг ажилтнууд богиносгосон цагаар буюу 10:00-16:00 цаг хүртэл ажиллахаар болжээ

Сэтгэгдэл бичих