Израилд 4 сая гаруй хүн нэмэлт тунг хийлгэжээ

оруулсан Алсын Хараа

/TASS/. Израилын 9.3 сая хүн амын 4 сая гаруй нь коронавирусний вакцины гурав дахь тунг хийлгээд байна гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.

“Мягмар гаргийн оройны байдлаар 4 000 333 иргэн вакцины нэмэлт тунг хийлгээд байна” гэж мэдээлэлд дурдсан байна.

Израилын эрх баригчид Америкийн “Pfizer” компанийн вакцинаар хүн амаа дархлаажуулах аяныг өнгөрсөн оны 12 дугаар сарын 20-ноос эхлүүлсэн билээ. Эрүүл мэндийн яамных нь мэдээллээр, өнөөдрийн байдлаар эхний тунг 6.25 сая хүн, хоёр дахь тунг 5.75 сая хүн хийлгэжээ.

Тус улсад “Pfizer” вакцины гуравдугаар тунг долоодугаар сарын 30-наас хийж эхэлсэн байна. Вакцины гурав дахь тунг "хоёр тун вакцин хийлгэснээс хойш дор хаяж таван сар өнгөрсөн бол вакциндаа бүрэн хамрагдсан хүн бүр хийлгэх боломжтой” гэж Израилын Эрүүл мэндийн яамны зөвлөмжид дурджээ.

Сэтгэгдэл бичих