/NHK/. Олон улсын сансрын станцаас /ОУСС/ дэлхийг зорих Японы сансрын нисгэгч Хошидэ Акихико нарын дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй багийн нислэг даваа гаргийн орой хүртэл хойшиллоо гэж АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/ мэдээлжээ.
ОУСС-д энэ оны дөрөвдүгээр сард очсон сансрын нисгэгчид ням гаргийн үдэд ОУСС-аас хөдөлж, даваа гаргийн өглөө эх дэлхийд эргэн ирэхээр товлоод байсан юм. Гэвч хөлгийг АНУ-ын Флорида муж улсад усанд газардах үед хүчтэй салхилах төлөвтэй байгаа тул “NASA” ийнхүү хуваарийг өөрчилсөн байна.
Энэхүү багийн нислэг хоёр дахь удаагаа хойшилж буй нь энэ юм. Өмнөх нислэгийг энэ сарын эхээр товлоод байсан ч ОУСС-д өөр багийг авчрах хөлгийн нислэг хойшлогдсон байна. Х.Акихикогийн хувьд сансрын станцад гурав дахь удаагаа ажиллаж, энэ удаа задгай сансарт дөрөв дэх удаагаа гарчээ. Тэрбээр энэхүү станцад командлагчийн үүрэг гүйцэтгэсэн Японы хоёр дахь иргэн юм.