АНУ-ын Лас Вегас хотноо болж буй Жюү жицүгийн 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын Жюү жицүгийн холбоо /МЖЖХ/-ны баг тамирчид оролцож байна.
Өнөөдөр U21 насны ангиллын “JIUJITSU WORLD CHAMPIONSHIP 2021” тэмцээнд манай 2 тамирчин неваза /newaza/ төрөлд хүч сорих юм байна.
Харин тус тэмцээний 7 болон 8 дахь өдөр буюу 11 дүгээр сарын 10-11-нд насанд хүрэгчдийн тэмцээнд Монголын 7 тамирчин барилдана.
Ташрамд дуулгахад, МЖЖХ-ны тамирчин, дасгалжуулагч О.Болд-Эрдэнэ Олон улсын жюү жицүгийн холбооны хар бүсний 2 дугаар дан цолыг Абу Даби хотноо 11 дүгээр 6-ны өдөр хүртжээ.