Прокурорын байгууллага энэ сарын 1-5-нд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 157 гомдол, хүсэлтийг шийдвэрлэжээ.
Мөн мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 397 даалгавар бичгээр өгсөн байна.
Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 17 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 3 шаардлага тус тус бичиж хүргүүлжээ.
Түүнчлэн мөрдөн байцаалтын 2849 хэрэгт хяналт тавьж, 281 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.