“NoDoubleStandard” хөдөлгөөний гишүүн Д.Монголхүүг суллах шийдвэр гаргажээ. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д.Монголхүүд холбогдуулан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн сарын 29-нд хүлээн авсан. Улмаар энэ сарын 3-нд урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзээд прокурорын санал, өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг хянан хэлэлцэж, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаажээ. Мөн тус хэргийг прокурорт очтол яллагдагч Д.Монголхүүг үргэлжлүүлэн цагдан хорих шаардлагагүй тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоосон байна.