/Xinhua/. БНХАУ-ын хойд нутгийн Өвөр Монголын өөртөө засах орноос археологичид Хан улсын /МЭӨ 206-МЭ 220 он/ үед хамаарах 31 булш илрүүлсэн талаар тус орны Соёлын өв, археологийн хүрээлэн мэдээлжээ.
Булшнуудыг урьд нь Хан улсын үеийн эд зүйлс олдож байсан Мин улсын /1368-1644 он/ эртний хотын тууриас илрүүлжээ. Иймд мэргэжилтнүүд энэхүү газарт Мин улсын хот байгуулагдахаас өмнө Хан улсын хот оршин байсан байж магадгүй гэсэн урьдчилсан дүгнэлтийг гаргажээ.
Археологичдын мэдээлснээр, 31 булшнаас ваар, хүрэл, төмөр, модон эдлэл тэргүүтэй 200 гаруй эд зүйл олджээ. “Булшнууд дахь шавар эдлэлийн тоо, төрөл, хадгалалт нь тухайн цаг үеийн энэ газрын оршуулгын зан үйлийг бүрэн илэрхийлж байна” гэж Өвөр Монголын Багшийн их сургуулийн Түүх, соёлын сургуулийн мэргэжилтэн Ли Жэнь хэлжээ.