Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа

оруулсан Алсын Хараа

Төрийн албаны ерөнхий шалгалтыг 11 дүгээр сарын 15-21-нд орон даяар нэгэн зэрэг зохион байгуулахаар болжээ.

Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэд http://exam.csc.gov.mn/ холбоосоор орж өөрийн эрхээр нэвтрэн, шалгалт өгөх хуваарьтай танилцах боломжтой.

Хэрэв нэвтрэх нууц үгээ мартсан бол цахим шуудан, бүртгэлтэй гар утасны дугаартаа код хүлээн авч нууц үгээ сэргээх юм.

Шалгалт өгөхөөр ирэхдээ анхаарах зүйлс:

  • Шалгалт эхлэх цагаас 30 минутын өмнө шалгалт өгөх газарт ирсэн байх;
  • Шалгалтад ирэхдээ иргэний үнэмлэх, баталгаажилтын хуудсыг авчрах;
  • Зөвхөн хуваарийн дагуу шалгалтад орох;
  • Хуваарьт цагаас хоцорсон тохиолдолд шалгалт өгөх боломжгүйг анхаарна уу.

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 15 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журам”-аас: Ес. Хариуцлага

9.1. Шалгалтад оролцогчийг дараах тохиолдолд танхимаас гаргана;

9.1.1. бусдад болон шалгалтын үйл ажиллагаанд саад учруулсан;

9.1.1. бусдад болон шалгалтын үйл ажиллагаанд саад учруулсан;

9.1.2.шалгалтын явцад бусадтай дохио зангаагаар харилцсан, ярилцсан, зөвшөөрөлгүйгээр суудлаа орхисон;

9.1.3. шалгалтын үйл ажиллагаанд саад болох, нөлөөлөх зүйлсийг шалгалтын танхимд авч орсон.

9.2. Энэ журмын 4.1-д заасан болзлыг хангаагүй, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, худал мэдүүлсэн бол тухайн иргэний шалгалтыг хүчингүй болгож, нөөцөөс хасна.

Сэтгэгдэл бичих