Дэлхийн дахинаа тархаад буюу цар тахал болох коронавирус манай улсад бүртгэгдсэн билээ. Одоогоор Франц улсын иргэний ойрын харилцаанд оролцсон нийт 216 иргэнээс тус вирус илрээгүй байгаа юм.
Б.Болдсайхан эмч энэ удаад "Энэ бүтэн сайнаас +хэм рүү орохоор: миний онолоор: хүмүүсийн ген, бие, өвлийн програмаа сольж, түгжээгээ тайлж (ханиадны вирүс-н ген оролцож) дулааных болох үед: дархлаа, бие хямарч амархан ханиад хүрдэг ... энэ үед ч коВид-д боломж гарах магадлал өндөр .. хувийн хамгаалалтаа сайн чанд хийх + дулаан хувцасаа яаран тайлахгүй байх, сайн унтаж амарч, сэтгэл тайван амгалан итгэлтэй байх ... ажлаа дуртай идэвхтэй сэтгэл ханамжтай хийх, дуртай спортоо хийх, ... аарц, аньс, мах, сүү, тараг хэрэглэхийг зөвлөж байна" гэлээ.