Олон улсын сонирхогчдын боксын холбоо "AIBA"-гийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Серби улсын нийслэл Белград хотноо үргэлжилж байгаа бөгөөд Монгол Улсаас 8 тамирчин өрсөлдөж бүгд ялагдал хүлээж, энэ удаа медальгүй тэмцээнээ дуусгав.
Монголын баг тамирчдаас тунаж үлдээд байсан Б.Чинзориг, Г.Ган-Эрдэнэ нар дэлхийн медальтан болох эсэхээ шийдэх тулаанаа өчигдөр хийж ялагдал хүлээснээр шагналт 5 дугаар байрт шалгарлаа.
Тодруулбал, 48 кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ хагас шигшээ шатны төлөө Беларусийн тамирчин Евгений Кармильчиктай тулалдсан эхний үед хүнд цохилт авч шүүгч эмчийн шийдвэрээр тэмцээнээ дуусгасан. Харин 67 кг-д Б.Чинзориг Казахстаны боксчин Аблаихан Жуссуповтой тулалдаж, 0:5-аар ялагдлаа.