Хичээлийн хоцрогдлыг арилгахад тэтгэвэрт гарсан багш нарыг дайчлах талаар судалж байна

оруулсан Алсын Хараа

Монгол Улсад хичээлийн хоцрогдлыг арилгахад тэтгэвэрт гарсан багш нарыг дайчлах талаар судалж байгааг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.

Коронавирусний улмаас сүүлийн хоёр жил бүх шатны боловсролын байгууллага цахимаар хичээллэсэн. Харин энэ жилээс цахим болон танхимын хосолсон сургалтыг эхлүүлсэн юм. Өнгөрсөн хоёр жил цахимаар хичээллэхэд улсын хэмжээнд хичээлийн хоцрогдол ихээр бий болжээ. Тухайлбал, улсын хэмжээнд 183 мянган хүүхэд гар утасгүй, телевизгүй байгаа бөгөөд үүнээс 40 мянга нь Улаанбаатар хотод байгаа аж.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, “Цахим хичээлийн хоцрогдлыг цахимаар нөхнө гэдэг бол худлаа. Танхимаар л хичээллэж байж нөхнө. Гэхдээ хэддүгээр ангийн хүүхэд аль хичээлээс хоцорч байгаа талаар 2-12 насны сурагчдын 10 хувийг хамруулан үнэлгээ хийж байгаа. Уг үнэлгээний дүн ирэх долоо хоногт гарах бөгөөд үүний дараа тодорхой хичээлийн хоцрогдлыг арилгах дүгнэлт гаргана” гэлээ.

Сэтгэгдэл бичих