Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр 1434 хүнээс коронавируст халдвар илэрлээ. Шинээр илэрсэн “Ковид-19” халдварын тохиолдлын нэг нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол 1043 нь Улаанбаатарт, 390 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Дорноговь аймагт халдварын хамгийн олон буюу 60, Орхонд 50 тохиолдол батлагдсан байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-ээс дээш насны 12 хүн нас баржээ. Үүний 8 нь эмэгтэй, 4 нь эрэгтэй хүн байв. Манай улсад коронавируст халдвар бүртгэгдсэнээс хойш "КОВИД-19"-ийн шалтгаант өвчлөлөөр 1694 хүн нас бараад байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 15299 иргэн эмнэлэгт хэвтэж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 43 439 хүн өрхийн эмчийн хяналтад эмчлүүлж байна.