Энэ оны эхний есөн сард 787.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

оруулсан Алсын Хараа

Монголбанк болон банкны эх үүсвэрээр энэ оны эхний есөн сард 10.5 мянган өрхөд 787.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ.

Энэ нь 2021 онд сард дунджаар 87.9 тэрбум төгрөгийн зээлийг олгосон үзүүлэлт гэдгийг Монголбанкнаас өнөөдөр гаргасан мэдээлэлд дурдсан байна.

Монголбанкнаас энэ оны 10 болон 11 дүгээр сард тус бүр 40 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг арилжааны банкуудад хуваарилсан бол банкууд өөрийн эх үүсвэрээр 26.7 тэрбум төгрөг гаргах болжээ.

Монголбанкнаас тус хөтөлбөрийг 2023 онд багтаан Засгийн газарт бүрэн шилжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд энэ хугацаанд хөтөлбөрийн тасралтгүй байдлыг хангаж ажиллахаа мэдэгдсэн байна.

Ташрамд дурдахад, 2014 онд 520 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгож байсан нь хамгийн өндөр үзүүлэлт болж байсан. Харин энэ оны эхний есөн сард дариу 250 тэрбум төгрөгөөр их байгаа нь "Эдийн засгаа сэргээж, эрүүл мэндээ хамгаалах 10 их наядын цогц хөтөлбөр"-ийн хүрээнд эдийн засгийн идэвхжүүлэлт хийсэнтэй холбоотой гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр сэтгүүлчидтэй уулзахдаа хэлсэн юм.

Сэтгэгдэл бичих