Хятадад нүүрсний нөөц нэмэгдэж, үнэ тогтворжиж байна

оруулсан Алсын Хараа

/Xinhua/. Хятадад нүүрсний олборлолт нэмэгдэж байгаатай холбоотойгоор нөөц хангамж сайжирч, үнэ тогтворжиж байна гэж тус улсын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос мэдээлжээ.

Улсын хэмжээнд өнгөрсөн 10 дугаар сарын дунд үеэс хойш өдөрт дунджаар 11.5 сая тонн нүүрс олборлож, өдрийн олборлолт дээд тал нь 11.72 саяд хүрсэн нь сүүлийн жилүүдэд бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Мөн Жэнжоу хотын түүхий эдийн биржид эрчим хүчний нүүрсний нэгдүгээр сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ буурч байна.

Тодруулбал, даваа гаргийн арилжаа хаагдахад фьючерс хэлцлийн үнэ 917.6 юаньд /142.95 ам.доллар/ хүрсэн нь 10 дугаар сарын 19-ний үнээс /1982 юань/ 53 хувиар буурчээ. Мөн нүүрсний нийлүүлэлт сайжирч байгаатай зэрэгцэн нүүрсээр галладаг станцуудын нөөц нэмэгдэж байна.

“Сүүлийн өдрүүдэд голлох цахилгаан станцуудад өдөрт нийлүүлэх нүүрсний хэмжээ найман сая тонн давж байгаа бөгөөд 8.32 тоннд хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болсон” гэж Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос мэдээлжээ. Цаашид цахилгаан станцуудын нүүрсний нөөц 110 сая тонн давах төлөвтэй байгаа нь 20 хоногийн хэрэглээнд хүрэлцэх юм.

“Зүүн хойд нутгийн Хар мөрөн, Жилинь, Ляонин муж дахь цахилгаан станцуудын нүүрсний нөөц 12.7 сая тонн даваад байна. Үүнийг есдүгээр сарын сүүл үетэй харьцуулахад ойролцоогоор хоёр дахин өссөн үзүүлэлт бөгөөд түүгээр 32 хоногийн хэрэглээг хангах боломжтой” гэж тус хорооны мэдэгдэлд дурджээ.

Сэтгэгдэл бичих