Сeрби улсын Белград хотноо үргэлжилж байгаа боксын ДАШТ-нд оролцож байгаа ОУХМ Б.Чинзориг Мeксикийн тамирчин Марког 5:0-ээр ялж, хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо.
Тэрбээр өнөөдөр 2021 оны ДАШТ-ний хүрэл медалийн төлөө Казахстаны боксчинтой тулалдахаар таарсан байна. Энэ удаагийн ДАШТ-нд Монголын баг тамирчдаас 8/1 шигшээд 2 тамирчин тунаж үлдсэн билээ.
Өнөөдөр орой /11.02/ ОУХМ Г.Ган-Эрдэнэ 48 кг-ын жинд Беларусийн боксчин Яахени Кармилчуктай тулалдах бөгөөд ялбал медалийн төлөө өрсөлдөх юм.