/China Daily/. Хятадын эх газарт ням гарагт “COVID-19”-өөр дотоодод халдварласан 59 тохиолдол шинээр илэрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос өнөөдөр мэдээлэв.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 27 нь Хар мөрөн мужид, 10 нь Ганьсу мужид, ес нь Хэбэй мужид, зургаа нь Өвөр Монголд, гурав нь Нинсяд бүртгэгдсэн бол Жэжян, Жянси, Шаньдун, Чинхай мужид тус бүр нэг тохиолдол илэрчээ.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 33 тохиолдол зөөвөрлөгдөн ирсэн бол Шанхай хотод сэжигтэй нэг тохиолдол эх газрын гаднаас ирсэн байна. Харин тухайн өдөрт халдварын улмаас нас барсан тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.
Ингэснээр ням гаргийн байдлаар, Хятадын эх газарт халдварын 97243 тохиолдол илэрснээс 91738 хүн эдгэрч, 4636 хүн нас баржээ. Одоогоор нийт 869 хүн эмчлүүлж байгаагаас 33 хүний биеийн байдал хүнд байна.
Мөн сүүлийн 24 цагт халдварын шинж тэмдэггүй 24 тохиолдол илэрсний 17 нь эх газрын гаднаас зөөвөрлөгдөн иржээ. Ингэснээр ням гаргийн байдлаар эмнэлгийн хяналтад байгаа ийм тохиолдлын нийт тоо 398-д хүрснээс 351 нь зөөвөрлөгдөн ирсэн байна.
Өнгөрсөн сарын 31-ний өдрийн байдлаар, Хонконгт халдварын 12346 тохиолдол илэрснээс 12034 хүн эдгэрч, 213 хүн нас барсан бол Макаод 77 тохиолдол илэрч, 73 нь эдгэрчээ. Мөн Тайваньд 16442 тохиолдол илэрснээс 13742 хүн эдгэрч, 847 өвчтөн нас барсан байна.