Улсын хэмжээнд халдварын 921 тохиолдол бүртгэгдэв

оруулсан Алсын Хараа

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр 921 хүнээс коронавируст халдвар илэрлээ.

Шинээр илэрсэн “Ковид-19” халдварын тохиолдлын 661 нь Улаанбаатарт, 254 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Орхон аймагт халдварын хамгийн олон буюу 32, Дорноговьд 27 тохиолдол батлагдсан байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-ээс дээш насны 11 хүн нас баржээ. Үүний 10 нь эмэгтэй, 1 нь эрэгтэй хүн байв. Манай улсад коронавируст халдвар бүртгэгдсэнээс хойш "КОВИД-19"-ийн шалтгаант өвчлөлөөр 1672 хүн нас бараад байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 16 451 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 48 269 хүн өрхийн эмчийн хяналттан дор гэрээр эмчлүүлж байна.

Сэтгэгдэл бичих