Цар тахлын үеэр АНУ-д 3.3 сая хүн ядуусын эгнээнд шилжиж, 98 хүн тэрбумтан болжээ

оруулсан Алсын Хараа

Коронавирусийн цар тахлын эхний жил буюу 2020 онд АНУ-ын 3.3 сая иргэн ядуусын эгнээнд шилжиж, нийт ядуурлын түвшинд амьдарч буй иргэдийн тоог 37.2 сая болгожээ.

Харин энэ хугацаанд АНУ-ын 98 иргэн тэрбумтны эгнээнд дэвшсэн тухай Форбс сэтгүүл мэдээлсэн байна.

Цар тахал эхэлсэн цагаас хойш дэлхий даяар 493 хүн тэрбумтан болжээ. Дэлхий даяар нийт 2,755 тэрбумтан байгаагаас зөвхөн АНУ-д сүүлийн байдлаар 724 тэрбумтан амьдарч байна.

Тэдний хөрөнгийн нийлбэр хэмжээ $4.4 их наяд байгаа нь өмнөх жилээсээ $2 их наядаар өссөн дүн юм.

Шинээр тэрбумтан болсон Америкчуудын дотор реалити шоуны од Ким Кардашян, кино найруулагч Тайлер Перри, поп од Рианна, Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Күк, казиногийн эзэн Мириам Аделсон, вакцин үйлдвэрлэгч Moderna компанийн гүйцэтгэх захирал Стефани Бансел зэрэг олны танил хүмүүс багтжээ.

Байдены засаг захиргааны мэдээлснээр АНУ-ын топ 400 тэрбумтан 2010-2018 оны хооронд ашиг орлогынхоо 8 хувийг холбооны татварт  төлсөн нь Америкийн нийт татвар төлөгчдийн дунджаас доогуур үзүүлэлт юм байна.

Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан Намынхан тэрбумтнуудаас авах татварын хэмжээг нэмэгдүүлэх санал гаргасан ч ширүүн эсэргүүцэлтэй тулгарсны дараа удалгүй татаж авсан юм.

Эх сурвалж: Business Insider

Сэтгэгдэл бичих