Улсын хэмжээнд энэ жил 5.2 сая толгой мал хүнсэнд хэрэглэнэ. 11.5 сая толгой малыг зах зээлд нийлүүлж, нийт 16.7 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ. Энэ нь нийт малын 20.1 хувь, 2021 онд бойжуулсан төлийн 86.9 хувийг эзэлж байна.
Дээрх мэдээллийг аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газраас ирүүлсэн дүнд тооцоолон гаргажээ.