Монгол бахархлын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан 11 дүгээр сарын 5-ны өдөр Монгол бөхийн өргөөнд болно.
Билгийн тооллын 17 дугаар жарны "Цөөвөр" хэмээх төмөр Үхэр жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан ирэх баасан гаргийн 12.00 цагаас эхэлнэ.
Энэхүү үндэсний бөхийн барилдаанд хүч сорьж, уран мэхийг уралдуулах бөхчүүдийг 11 дүгээр сарын 3, 4-нд 10.00-17.00 цагт бүртгэнэ.