Улаанбаатар-Сөүлийн нислэгээр зорчигч тээвэрлэхгүй

оруулсан Алсын Хараа

Улаанбаатар-Сөүлийн ирэх сарын 2-ны нислэгээр зорчигч тээвэрлэхгүй гэдгийг МИАТ компаниас анхааруулав.

Тодруулбал, Улаанбаатар-Сөүлийн нислэгийн зорчигчдоос КОВИД-19-ийн олон тохиолдол батлагдаж байгаа тул БНСУ-ын Хорио цээр, халдвартай тэмцэх газраас “БНСУ-руу нислэг үйлддэг бүх агаарын тээвэрлэгчид мөрдүүлэх заавар”-ын дагуу ирэх сарын 2-ны нислэгээр зорчигч тээвэрлэхгүй байх шийдвэр гаргасан байна. Иймд дээрх нислэгээр БНСУ руу зорчих тасалбар авсан иргэдийг тийз авсан газартаа хандахыг МИАТ компани анхааруулжээ.

Харин Улаанбаатар хотоос Инчон нисэх буудлаар дамжин гуравдагч улсруу зорчих транзит зорчигчид болон Сөүл-Улаанбаатар чиглэлийн зорчигчдод өөрчлөлт ороогүй аж.

Сэтгэгдэл бичих