Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд нийт 1636 хүнээс “КОВИД-19” халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлын 965 нь Улаанбаатарт, 671 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 21-ээс дээш насны 12 хүн нас баржээ. Манай улсад коронавируст халдвар бүртгэгдсэнээс хойш "КОВИД-19"-ийн шалтгаант өвчлөлөөр 1638 хүн нас бараад байна. Нас барсан нийт иргэдийн 77.3 хувь нь халдвараас гадна архаг хууч өвчин хавсарсан оноштой байжээ.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 17 349 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 53 095 хүн өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.