Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Адуун гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 313 км, сумын төвөөс баруун урд зүгт энэ сарын 28-ны 23 цаг 46 минутад 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын орлогчоос тодруулахад, иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй гэж мэдээлжээ.